Бидний тухай

Алсын хараа
Өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдлэгийг хэрэглэгчдэд
 
Эрхэм зорилго
Номын сангийн хөгжлийн бодлогын асуудалд анхаарч, номын санг автоматжуулах, мэдлэг, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, электрон мэдээлэл ашиглах боломжийг нэмэгдүүлэх, номын санчдыг чадавхижуулах, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг тэгш хүртээх
 
Тулгуур зарчим
  • Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлан ажиллах;
  • Гишүүд хамтран, харилцан үр ашигтай ажиллах;
  • Ардчилсан, шударга ёс, ил тод байдал, хууль, байгууллагын дүрэм, зарчимааа дээдэлж дагаж мөрдөх;
  • Улс төрийн аль нэг нам, хүчнээс хараат бус байх;
  • Сайн дурын гишүүдийн оролцоог дэмжиж, номын санг хөгжих орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Гишүүд ашиг сонирхолоо ил тод илэрхийлж санал хураалтад оролцохгүй байх;
Санхүүжилт
Консорциум нь дараах орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна:
  • Гишүүнчлэлийн татвар;
  • Хөтөлбөр, төслүүд;
  • Зорилгын дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
  • Хандив, бэлэг, тусламж;
  • Санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэгт төслүүд;
  • Хууль тогтоомжийн хүрээнд олсон бусад эх үүсвэр;
Удирдах зөвлөл
1
Л.Гантулга
Удирдах зөвлөлийн дарга, Монголын Номын Сангуудын Консорциум
2 Ч.Мөнх-Эрдэнэ
Гүйцэтгэх захирал, Монголын Номын Сангуудын Консорциум, Удирдлагын Академи
3
Г.Содгэрэл
Санхүү эдийн засгийн их сургуулийн номын сан
4
Ж.Баатарсүрэн
МУБИС-ийн номын сан
5
Т.Хайдав
СУИС-ийн Соёлын сургууль      
6
Д.Гансүх
Монголын Үндэсний номын сан
7
M.Туяа
Судлаач